ЗОЛОТАЯ эрдэст усны чанарын тухайд

ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН
УСНЫ ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ, МУ-ЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР Ч.ЖАВЗАН (PH.D) -ГЫН “ЗОЛОТАЯ” ЭРДЭСТ УСАНД ӨГСӨН ДҮН ШИНЖИЛГЭЭ

´БАЙГАЛЬ ДЭЭРХ УС НЬ МАШ ОЛОН ТӨРЛИЙН БОДИСЫГ ӨӨРТӨӨ АГУУЛСАН НЭГЭН ТӨРЛИЙН  УУСМАЛ ЮМ. УСАНД БАРАГ БҮХ ТӨРЛИЙН БОДИСУУД УУСАХ БӨГӨӨД ТЭДГЭЭРИЙН УУССАН ХЭМЖЭЭ НЬ ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙДАГ. УСНЫ ЧАНАР, НАЙРЛАГА НЬ ТУХАЙН ОРЧНЫХОО УС АГУУЛАГЧ ЧУЛУУЛГИЙН БҮТЭЦ ШИНЖ ЧАНАРААС ХАМААРАХЫН ЗЭРЭГЦЭЭ УУР АМЬСГАЛ, ХУР ТУНАДАС, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ БУСАД НӨЛӨӨЛЛӨӨС ИХЭЭХЭН ХАМААРАГ.

ХҮНИЙ БИЕ УСААР ДАМЖУУЛЖ ШААРДЛАГАТАЙ ЭРДЭС БОДИСОО  НӨХӨЖ БАЙДАГ УЧИР ТУХАЙН УУЖ БАЙГАА УСНЫ ЧАНАР, НАЙРЛАГА НЬ ХҮНИЙ БИЕ ОРГАНИЗМД ХАМГИЙН ЗОХИМЖТОЙ БАЙХ ЁСТОЙ. ИЙМЭЭС Ч УУХ УСНЫ ЧАНАРЫГ СТАНДАРТААР НОРМЧЛОН БАТАЛСАН БАЙДАГ. ОДОО ЦАГТ УНДНЫ УСНААС ГАДНА УСЫГ САВЛАН ХЭРЭГЛЭГЧДЭД ТҮГЭЭДЭГ БОЛСОН. ГАГЦХҮҮ ЭНЭХҮҮ САВЛАСАН УС МААНЬ ЯМАР ЧАНАР,НАЙРЛАГАТАЙ ВЭ? СТАНДАРТЫН ШААРДЛАГАД ХЭР НИЙЦЭЖ БАЙНА ВЭ? ГЭДГИЙГ ХЭРЭГЛЭГЧ МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ.

САВЛАСАН УС. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 5007:2007 СТАНДАРТАД “ЦЭВЭР УС”, “ЭРДЭСЛЭГ УС” ГЭЖ ЭЛЕМЕНТҮҮДИЙН АГУУЛАМЖИЙГ 2 ЯНЗААР ЗААЖ ӨГСӨН БАЙДАГ. “ЦЭВЭР УС” НЬ ЭРДСИЙН АГУУЛАМЖ МАШ БАГАТАЙ БАЙДАГ БОЛ “ЭРДЭСЛЭГ УС” НЬ ЭРДСИЙГ ХАМГИЙН ЗОХИМЖТОЙ ХЭМЖЭЭГЭЭР АГУУЛСАН БАЙХААР ЗААСНААРАА ӨӨР ХООРОНДОО ЧАНАРЫН ЯЛГААТАЙ БАЙДАГ. ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭГДЭЖ БАЙГАА ИХЭНХ САВЛАСАН УС НЬ “ЦЭВЭР УС”-НЫ АНГИЛАЛД ОРДОГ БА  “ЭРДЭСЛЭГ УС” САВЛАЖ БАЙГАА ҮЙЛДВЭРҮҮД ЦӨӨН ТООТОЙ БАЙНА. УГ НЬ ЗАХ ЗЭЭЛИЙН ӨРСӨЛДӨӨНД ХҮНИЙ БИЕД ХАМГИЙН ЗОХИМЖТОЙ ЭРДСИЙГ АГУУЛСАН УСЫГ САВЛАЖ БУСДААС ЯЛГАРАХ УЧИРТАЙ.

ЭРДЭСЛЭГ УСНЫ АНГИЛАЛД    ОРОХ ЦӨӨХӨН УСНЫ НЭГ НЬ ЗОЛОТАЯ УС ЮМ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *