ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРГҮЙ ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТЫН САВ

Хуванцар материал гэж юу ?
Байгаль болон эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Анхны хуванцрыг 1860 онд зохион бүтээсэн бөгөөд Грекийн plastikos гэдэг үгнээс гаралтай ба энэ нь хэвэнд цутгах гэсэн утгатай. Хуванцар материал гэдэг нь газрын тос, байгалийн хийн молекул болон бусад олон төрлийн нэгдэл эдгээр нь мономоор үүсгэдэг бөгөөд олон гинжин хэлхээтэй мономерийг (Poly) полимер гэж нэрлэнэ. Уг полимерийг хайлуулж хэвэнд цутгаснаар хуванцар хийдэг. Мөн Хуванцар материалыг будагч бодистой хольж үнэтэй материалын оронд дүүргэгч материал болгон холбогч, бэхжүүлэгч зөөлрүүлэгч зэрэг бодис нэмж бидний эдэлж хэрэглэж буй ахуйн зүйлсээс авахуулаад үйлдвэрт сав баглаа, авто машин, электроник, нисэх онгоц, эмнэлгийн хангамж гэх олон зүйлд ашигладаг. Хуванцар нь эвдэршгүй нэгдэл бөгөөд хайлуулсан хийн нэгдэл нь хөрс ус агаарт маш хортой, азоны давхарга нимгэрэхэд ихээхэн хор учруулж байгаа билээ.
Энэ удаа бид хүнсний болон усны хуванцар савны тухай дэлгэрэнгүй авч үзэх болно.
Хуванцар савыг уян хатуу шинж чанар, химийн найрлага, урвалд тэсвэртэй байдал зэргээс хамааран дараах 7 төрөлд ангилдаг ба зөвхөн зориулалтаар нь ашиглах ёстой байдаг.

ЭРҮҮЛ МЭНДЭД:
Бидний өдөр тутам хэрэглэдэг ус, ундаа савладаг хуванцрын бүтцэд бисфенол А гэгч бодис ордог ба бисфенол А нь бэлгийн гормоны үйл ажиллагааг төөрөгдүүлж, хөхний хорт хавдрыг үүсгэдэг бөгөөд эр бэлгийн эсийн тоог илэрхий бууруулдаг байна. Хуванцар сав нь хэдийгээр цэвэрхэн, өөгүй харагдаж байгаа ч хүний биед хор нь аажим аажмаар шингэж хуримтлагддаг аж. 2004 онд Америкт хийсэн судалгаагаар хуванцар савны 93% BPA бодис илэрсэн байна. Энэ нь хөхний хавдар, бэлгийн бойжилтын явцыг хурдасгах, зүрх судасны өвчин, үргүйдэл, мэдрэлийн согог, арьсны өвчин, чихрийн шижин зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудалд дагуулдаг. Хуванцраас хар тугалга болон химийн олон хорт бодисууд ч ялгардаг. Хуванцар савны хорын хамгийн аюултай нь ямар нэгэн шинж тэмдгээр шууд илэрч нөлөөлдөггүй, харин аажим аажмаар хүний эрүүл мэндэд нөлөөлж тухайн хүний биед байгаа өвчин эмгэгийг дэмжиж дархлааг муутгаж байдаг явдал юм. Бид энэ мэтчилэн чанаргүй, хамгийн муу, хортой гэсэн бүхнийг хэрэглэсээр байх юм бол энэ нь хэзээ нэгэн цагт хүний эрүүл мэндийн асуудлаас хальж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай.

ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРГҮЙ  ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТЫН САВ
…Өнөөдөр  Монгол улсад ард  иргэд маань ахуйн хэрэглээний ундны ус, сүү, тараг, айраг, жүүс  зэрэг хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хадгалах, зөөж тээвэрлэхдээ химийн бодис хадгалах зориулалттай төрөл бүрийн өнгө хэмжээтэй хүнсний бус зориулалттай хуванцар савнуудыг өргөн хэрэглэж, ард иргэд маань хордож, үндэсний аюулгүй байдал алдагдсаар байна.
Эдгээр хуванцар нь хүний эрүүл мэндэд хортой  хар тугалга болон хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай (BPA, Формальдегид, диоксин ) зэрэг химийн бодисуудыг байнга ялгаруулж, тухайн хадгалж буй бүтээгдэхүүний чанарт муугааар нөлөөлдгийг судлаач эрдэмтэд тогтоосон байдаг.

  • Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судлаач нар 2010 онд судалж тогтоосон байдаг.
  • Хуванцар саванд байх хар тугалганы хэмжээ 0.01 мг/л байх ёстой гэж заасан бол тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахих их
  • Формальдегид хуванцар сав суулганаас химийн болисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ тосны канистерт 1800-3900, цэнхэр том саванд 3600-6900 дахин их
  • Формалины хэмжээ тосны канистерт 27.0-39.17 мг, цэнхэр том саванд 37.67-53.43 мг тус тус байдгийг онцолжээ

Манай бүтээгдэхүүний давуу тал:

  • Савны багтаамж : 18.9 литр
  • Хуванцар савны их бие болон тагийг хүнсний зориулалттай Олон улсын чанарын болон хоруу чанарын гэрчилгээтэй өндөр нягттай полиэтилэн HDPE  материалаар  хийсэн.
  • Уг сав нь ундны ус хадгалах  зөөхөд хамгийн тохиромжтой  багтаамж, хэлбэр, хэмжээтэй
  • Бүтээгдэхүүнд элдэв амт үнэр шингэхгүй.
  • Мэргэжлийн хяналтын газрын хүнсний зориулалтын бүтээгдэхүүн гэсэн дүгнэлттэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *